Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 19 хэм дулаан

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон Говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 19 хэм дулаан
Улаанбаатарт 19 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон Говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:6 хэм дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах