Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 19 хэм дулаан

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 19 хэм дулаан
Улаанбаатарт 19 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах