Улаанбаатарт 19 хэм дулаан
2015 оны долдугаар сарын 07-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 22 градус, 20 цагт 19 градус дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны долдугаар сарын 07-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 22 градус, 20 цагт 19 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт:19 градус дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 870 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны долдугаар сарын 08-ний 21 цагаас долдугаар сарын 9-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос баруун тийш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 13-15 градус , өдөртөө 25-26 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 10-нөөс долоодугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10,11-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


















