Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 22 хэм дулаан

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна. Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд цаг агаар ямар байх талаарх мэдээг хүргэе. Төв, зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 22 хэм дулаан
Улаанбаатарт 22 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна. Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд цаг агаар ямар байх талаарх мэдээг хүргэе. Төв, зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:7 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах