Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн
Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 12 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө хүйтэрч 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраартүр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 12-дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд Хангайн уулсаар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах