Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 24 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 24 хэм дулаан
Улаанбаатарт 24 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.

2015 оны наймдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэгэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр 27-29 хэм дулаан байна.

Өглөө 13 цагт Улаанбаатарт: Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Хуваалцах