Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 25 хэм дулаан

2015 оны зургаадугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 25 хэм дулаан
Улаанбаатарт 25 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна

2015 оны зургаадугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна


2015 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 30-нд нутгийн зүүн хэсгээр, долоодугаар сарын 1-2-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 3-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн төв хэсгээр хална.

Хуваалцах