Улаанбаатарт 27 хэм дулаан
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд
Мэдээллийн алба

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаахан байна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


















