Улаанбаатарт 28 хэм дулаан
2015 оны долдугаар сарын 03-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны долдугаар сарын 03-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт:28 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны долдугаар сарын 02-ний 21 цагаас долдугаар сарын 3-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баянөлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, Увсын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн саваар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус , өдөртөө 29-31 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 05-нээс долоодугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун, төв, говийн нутгаар, 6, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5, 6-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 7,8-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 6,7-нд нутгийн баруун хагаст сэрүүвтэр байна.


















