Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 29 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн нутгаар халахыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 29 хэм дулаан
Улаанбаатарт 29 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн нутгаар халахыг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах