Улаанбаатарт 29 хэм дулаан
2015 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ.
2015 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.


















