Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 3 хэм хүйтэн

2015 оны гуравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 3 хэм хүйтэн
Улаанбаатарт 3 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

2015 оны гуравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 градус хүйтэн байна.

Хуваалцах