Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 31 хэм дулаан

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихсэнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 31 хэм дулаан
Улаанбаатарт 31 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихсэнэ.

2015 оны зургаадугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны зургаадугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-23-нд ихэнх нутгаар нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах