Улаанбаатарт 4-6 градус хүйтэн
Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 градус дулаан, Алтайн уулс, Их ну
Мэдээллийн алба

Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 градус дулаан, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 18, 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус,өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn


















