Улаанбаатарт 5 градус дулаан
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2015 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 13 -ноос арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 13,15-нд зарим газраар, 16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


















