Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 7 хэм дулаан

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүнээс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 7 хэм дулаан
Улаанбаатарт 7 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүнээс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтворвой байна.

Хуваалцах