Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 7 хэм дулаан

2015 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 7 хэм дулаан
Улаанбаатарт 7 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

2015 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 1-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3,4-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3-4-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 3-4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах