Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 7 хэм хүйтэн

2015 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ,зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 7 хэм хүйтэн
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

2015 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ,зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон ,Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны хоёрдугаар сарын 12-ноос хоёрдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 15-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах