Улаанбаатарт 7 хэм хүйтэн
2015 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Мэдээллийн алба

2015 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 13-18 хэм, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 5-7 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 2-нд зарим нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар цас, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


















