Улаанбаатарт 8 хэм дулаан
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Мэдээллийн алба

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нээс бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


















