Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 9 хэм дулаан

2015 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 9 хэм дулаан
Улаанбаатарт 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно.

2015 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.


2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 19, 20-нд зарим газраар, 22-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Хуваалцах