Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатарт болох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд болно

Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдыг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр, сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ ч хэдхэн хоногийн өмнө сонгов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт болох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд болно
Улаанбаатарт болох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд болно. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдыг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр, сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ ч хэдхэн хоногийн өмнө сонгов.

Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм.

Сонгомол бөхийн багийн тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.

Хуваалцах