Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт бороо орно

Малчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт бороо орно
Улаанбаатарт бороо орно. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

Өнөөдөр: /08:00-20:00 цагийн хооронд/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах