Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт бороо орно

Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт бороо орно
Улаанбаатарт бороо орно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 85 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2014 оны 8 дугаар сарын 08-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 09-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгаар бороо орж, говийн нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

Хуваалцах