Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт бороо орно

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст бороошиж, сэрүүсэхийг анхааруулж байна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт бороо орно
Улаанбаатарт бороо орно. Зураг: МҮОНРТ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст бороошиж, сэрүүсэхийг анхааруулж байна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 19-21 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах