Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улаанбаатарт бороо орно

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт бороо орно
Улаанбаатарт бороо орно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах