Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

2015 оны наймдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орно.

2015 оны наймдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

Хуваалцах