Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт хотын захирагчийн албанаас мэдэгдэл гаргалаа

Олон нийтийн сүлжээгээр иргэдийн дунд гарч буй ташаа мэдээлэлд тайлбар хүргэж байна. Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч “Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо” ТББ нь 2017 онд мэдээллийн байгууламж байршуулах хүсэлт ирүүлсэн ба хүсэлтийг судлан үзэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт хотын захирагчийн албанаас мэдэгдэл гаргалаа
Улаанбаатарт хотын захирагчийн албанаас мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн сүлжээгээр иргэдийн дунд гарч буй ташаа мэдээлэлд тайлбар хүргэж байна. Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч “Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо” ТББ нь 2017 онд мэдээллийн байгууламж байршуулах хүсэлт ирүүлсэн ба хүсэлтийг судлан үзэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны Зөвлөлийн 2018.01.20-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/02 дугаар тушаалаар зөвшөөрөл олгон гэрээ байгуулсан юм. Тус төрийн бус байгууллага мэдээллийн байгууламжийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд байршуулах ажлыг зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/358 дугаар захирамжаар дугуйн зам тавих ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.
Тус дугуйн замын ажлын зураг төсөв батлагдаагүй байсан тул гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу зураг төсөв батлагдсаны дараа байгуулан уг ажлыг эхэлсэн.

Ажил гүйцэтгэх явцад дугуйн замын трассд хэд хэдэн мэдээллийн байгууламж, мод бут, ургамалан хашлага, манаачийн байр байршиж байсан тул мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллагууд болон гүйцэтгэгч, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт хариуцсан байгууллага зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан газар дээр нь үзэж танилцан буулгах, шилжүүлэн байршуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Дугуйн зам тавих ажил 2018-11-19 өдрийг хүртэл хийгдэж хүйтний улирлаас шалтгаалан 2019 оны хавар хүртэл завсарласан. Гүйцэтгэгч байгууллага, мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллага харилцан тохиролцож хавар ажил эхлэхэд буулган авахаар тохиролцсон.

Харин олон нийтийн сүлжээгээр тус ажлыг хийсний дараа Мэдээллийн байгууламж дээр нь барьсан мэт ташаа мэдээ явж байгаа учир тус тайлбарыг хийв.

2019-04-10-ны өдөр тус зурган дээрх буюу Цэцэг төвийн хойд хэсэг дэх мэдээллийн байгууламжийг буулгаж чөлөөллөө.

Хуваалцах