Улаанбаатарт шөнөдөө 0 хэм байна
Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 10 дүгээр сарын 16-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 18-наас 2014 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.


















