Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/сек, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. 17 цагт 20 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/сек, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. 17 цагт 20 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 18 хэм дулаан, харьцангуй чийгшил 49 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 05-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 16-21 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө сэрүүсч 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө сэрүүсч 12-14 хэм дулаан байна.


















