Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Ойрын 2 хоногтоо өдөртөө дулаахан байх боловч, 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, цочир хүйтрэнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Улаанбаатарт 17:00 цагаас 20:00 цаг хүртэл цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 18 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 18 хэм дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 09-ний 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ойрын 2 хоногтоо өдөртөө дулаахан байх боловч, 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, цочир хүйтрэнэ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


















