Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө говь, талын нутгаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө говь, талын нутгаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2015 оны зургаадугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 17 цагт 23 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 29 хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 854 гектапаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
2015 оны зургаадугаар сарын 26-ны 21 цагаас зургаадугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө сэрүүсч 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгий өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 28-нд баруун зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, долоодугаар сарын 1-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


















