Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2015 оны есдүгээр сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 24 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 13-ны 21 цагаас есдүгээр сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 12-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 15-нөөс есдүгээр сарын 19-ний хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-17-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Хуваалцах