Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаанхан байна.
Мэдээллийн алба

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаанхан байна.
2016 оны наймдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 23 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 27-ны 21 цагаас наймдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдугээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 30-1-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.


















