Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна.

2020 оны 10 дугаар сарын 10-ны 20 цагаас 10 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Tөв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Хуваалцах