Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2020 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цагаас 11 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи ихэнх хуганцаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

Хуваалцах