Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. 17 цагт 21 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. 17 цагт 21 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 31 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 8 дугаар сарын 25-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, өдөртөө говийн бүсийн нутгаар дулаахан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21хэм , бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө бороо орохггүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи бороны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


















