Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2014 оны 9 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас, цас орно. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

Хуваалцах