Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 11-13 хэм дулаан

Өнөөдөр 16.00-22.00 цаг хүртэл Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 26 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт шөнөдөө 11-13 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 11-13 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 16.00-22.00 цаг хүртэл Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 26 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын 14-ний 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Орхон, Сэлэнгийн сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Хуваалцах