Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2015 оны тавдугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, агаарын хуурайшилт ихэснэ.

2015 оны тавдугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийгшил 11 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 21-ний 21 цагаас тавдугаар сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-өлгий, Увсын зарим нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Орхон Сэлэнгийн сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Өмнөговийн баруун хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2015 оны тавдугаар сарын 23-наас тавдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулсаар, 24, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 23-25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах