Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2015 оны зургаадугаар сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүсч, салхитай байна.

2015 оны зургаадугаар сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 13 хувь, агаарын даралт 867 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны зургаадугаар сарын 29-ний 21 цагаас зургаадугаар сарын 30-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Увсын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 1-3-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах