Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2015 оны есдүгээр сарын 14-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 27 хэм дулаан, харьцангуй чийгшил 12 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 14-ний 21 цагаас есдүгээр сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна . Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө сэрүүсч 16-18 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.


















