Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
2016 оны гуравдугаар сарын 16-ны 20 цагаас гуравдугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулсаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн 6-11 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2016 оны гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд говь тал хээрийн нутаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


















