Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Газар тариалангийн нутгаар өдөртөө хална.

2015 оны зургаадугаар сарын 12-ны 21 цагаас зургаадугаар сарын 13-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2015 оны зургаадугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 14-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 17-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.

Хуваалцах