Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан
2015 оны зургаадугаар сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17 цагт 20 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байна.
2015 оны зургаадугаар сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17 цагт 20 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 23-ны 21 цагаас зургаадугаар сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 25-наас зургаадугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26, 28-нд зарим газраар, 27-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говь талын нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 26, 28-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















