Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна.
2016 оны наймдугаар сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 22 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 17-ны 21 цагаас наймдугаар сарын 18-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын зарим газраар, төв болон зүүнийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


















