Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ


2015 оны наймдугаар сарын 27-ны 21 цагаас наймдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30, 9 дүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31, 9 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Хуваалцах