Улаанбаатарт шөнөдөө 14 градус дулаан
2015 оны долоодугаар сарын 02-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 28 градус, 20 цагт 25 градус дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст хална.
2015 оны долдугаар сарын 02-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 28 градус, 20 цагт 25 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт:27 градус дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 866 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны долдугаар сарын 02-ний 21 цагаас долдугаар сарын 3-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баянөлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Увсын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус , өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 1-3-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


















