Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
2015 оны зургаадугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Маргааш өдөр говь, талын нутгаар халуун байна.
2015 оны зургаадугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 28 хэм, 20 цагт 25 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 29 хэм дулаан, харьцангуй чийгшил 14 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 22-ны 21 цагаас зургаадугаар сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-26-нд зарим газраар, 27-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи 26-27-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говь талын нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


















