Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 23 хэм дулаан, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 27-ны 21 цагаас ддолоодугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, наймдугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи долоодугаар сарын 29, 31, наймдугаар сарын 1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Долоодугаар сарн 29-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, наймдугаар сарын 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Хуваалцах